Сансар огторгуй
Одон орон судлал бол шинжлэх ухааны хамгийн эртний салбаруудын нэг юм.
Ертөнц бол зах хязгааргүй гэж хэлж болохуйц асар том лаборатор юм. Одон
орончид сонирхож буй од эрхэс бүрээ судалж чаддаггүй бөгөөд учир нь бид
Нарны аймгаас гадна оршиж буй од гаригт хараахан хүрэх боломжгүй юм.
Тиймээс бид тэднийг судлахын тулд илгээж буй мэдээллийн багц буюу тэдний
гэрлийг ашигладаг.
Одон орны судалгаанд бүдэгхэн сансрын биетийг
судлахын тулд аварга том дуран авай хэрэглэнэ. Од гаригийн судалгаанд
бидний хоорондын зайнаас гадна манай дэлхийн агаарын бүрхүүл саад болдог
байна. Дэлхийн агаарын бүрхүүл биднийг Нарны хортой туяа болон солироос
хамгаалж байдаг. Үүний хажуугаар огторгуйн биетүүдээс ирдэг гэрлийг
хөргөж өгдөг байна.
Агаар
мандлын энэхүү нөлөөнөөс гарах хамгийн сайн арга бол агаар мандлын дээр
гарах явдал юм. 1990 онд Хуббле Сансрын дуран авайг тойрог замд
оруулснаар үүнийг хэрэгжүүлсэн юм. Хуббле нь 2.4 м диаметр (голчтой)
бүхий тольтой хэдий ч 10 м диаметр бүхий тольтой дэлхийн том дуран
авайнаас илүү сайн татдаг. Ийм ч учраас урьд өмнө нь олж үзээгүй маш
олон дүрс илгээж байгаа билээ. Хубблейн тусламжтайгаар од гариг хэрхэн
бий болдог, бусад гаригуудад дагуул байдаг уу, Огторгуй ертөнцийн хэмжээ
хэр том бэ гэх мэт олон асуултын хариуг олж авч байна.
Оддын үйлдвэр
Бидний
сансар гэж нэрлэдэг зүйл маань үнэндээ ямар нэг “хоосон зай” биш юм.
Оддын хооронд их бага хэмжээний хий, тоосонцортой байдаг. Эдгээр хий,
тоосонцрын маш нягт оршин байдаг хэсгийг “мананцар” гэж нэрлэдэг. Энэ нь
нэг ёсны хий, тоосноос тогтсон үүл юм. Мананцрын хамгийн сайн жишээ
гэвэл Анчны ордны одод дунд оршдог, энгийн нүдээр ч харж болох Орионы
мананцар юм. 1993 онд Хуббле-ийг энэ мананцрын зүг чиглүүлсэн бөгөөд анх
харахад тод биетүүдээр дүүрэн харагдаж байв. Дараа нь эдгээр биет бол
шинээр “төрсөн” одод болохыг тогтоосон байна. Хамгийн сонирхолтой нь
эдгээр оддын зарим нь хий, тоосноос тогтсон нэгэн орбитал хавтгайд
байжээ. Эдгээр хавтгай нь 1755 онд одон оронч Иммануэль Кантын
дэвшүүлсэн таамаглалыг баталсан юм.
Энэ
таамаглалаас үзэхэд эргэлдэж буй тоос, хий нь төвдөө бөөгнөрснөөр од
бий болдог байна. Үлдсэн бодис нь одыг тойрон эргэлдэж байдаг. Хэсэг
хугацааны дараа бөөгнөрч гариг үүснэ. Энэхүү одод дөнгөж бий болсон тул
гаригийн систем хараахан тогтоогүй боловч ихэнх нь өөрийн гариг,
дагуулаа яваандаа үүсгэх ажээ. Бид оддын энэ үйлдвэрлэлийг ажиглан манай
Нарны аймаг хэрхэн үүссэн талаар мэдэж авч болно. Нар ч гэсэн нэг од
юм. Манай нарны аймаг Тэнгэрийн заадас галактикт оршдог. Лагүүн болон
Бүргэдийн мананцар нь ч бас оддын үүслийн талаар мэдэж авах өөр нэг
сонирхолтой жишээ юм.
Огторгуйн зах хязгаар
Хуббле бидний өмнө нь харж байгаагүй холыг олж үздэг дуран авай юм. Энэ
зурагт тус бүрдээ хэдэн тэрбум одтой огторгуйн хэдэн зуун галактик
харагдаж байна. Эдгээр галактикууд нь биднээс хэдэн тэрбум гэрлийн
жилийн зайтай оршдог.
No comments:
Post a Comment