Бид эх дэлхий, хүн бүхнийг өдөр тутам илч дулаанаар ивээж байдаг алтан нараа хэрхэн мэддэг билээ.
Энэ асуултад хэн хүнгүй л “Мэдэлгүй яах вэ. Алтан шар нараа
мэдэхгүй хэн байхав. Нар чинь маш халуун од шүү дээ. Наранд хэн ч хүрч
үл чадна. Дэлхийгээс маш олон зуун сая километрт алслагдсан байдаг”
гэж хариулах биз. Үнэн хэрэгтээ үүнээс өөрөөр шар од хэмээгддэг нарны
тухай төдийлөн хэлж мэдэхгүй. Тэгвэл нарны аймгаар хамтдаа аялцгаая.
Нар манай дэлхийд хамгийн ойрхон орших од. Диаметр нь 1.392 мянган
километр. Дэлхийгээс 109 дахин том юм. Нарны найрлаганд 70 хувийн
устөрөгч, 29 хувийн гелий, үлдсэн нэг хувийг бусад бодис агуулдаг.
Температур нь төвдөө целсийн 35000 хэм, гадаргадаа 6000 хэм байдаг аж.
Нарны массын ихэнх хэсгийг устөрөгч эзэлж байдаг тул нарнаас гарах
энерги нь дуусашгүй юм. Нарны гүнд тасралтгүй явагдах устөрөгчийн
атомууд гелийд шилжих халуун цөмийн урвалын дүнд асар их энерги
ялгаран гарч байдаг байна.
Нарны аймагт сүүлт од багтдаг уу
Нарны аймгийн бүрэлдэхүүнд төв эрхэс болох нар, түүнийг тойрон эргэгч
есөн гариг, тэдгээрийн дагуулууд, жижиг гаригууд олон тооны солир,
сүүлт одод багтдаг байна. Буд, Сугар, Ангараг гариг нь ерөнхий шинж
байдлаараа дэлхийтэй төстэй. Харин Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван,
Далай ван нь аварга том гаригт тооцогддог байна. Жишээлбэл, Бархасбадь
нь дэлхийгээс 12 дахин том аж.
Нарны аймаг ямар харьцаан дээр тогтдог вэ
Бүх гариг нарыг тойрон нэг чиглэлд эргэхийн зэрэгцээ Сугар, Тэнгэрийн
ван хоёроос бусад нь мөн тэр чиглэлд тэнхлэгээ эргэдэг аж. Эдгээр
гаригуудын нарыг тойрох зам нь бараг л нэг хавтгай дээр оршдог байна.
Нарны аймаг нь гаригуудын төвөөс зугтах, нарны татах хүч хоёрын
тэнцвэрт харьцааны үндсэн дээр тогтдог байна.
Дэлхийтэй төстэй гаригуудын тодорхойлолт
Дээр дурьдсан дэлхийтэй төстэй хэмээгдсэн Буд, Сугар, Ангараг гаригийн тодорхойлолтуудыг сонирхоцгооё.
Буд гариг
Диаметр нь 4854 км, 5.1 г/см3 нягтралтай, дэлхийтэй харьцуулсан масс
нь 0.05, нарнаас алслагдсан зай нь 58 сая км, тэнхлэгээ тойрох хугацаа
нь 59 хоног, нарыг 88 хоногийн дотор 47.5 км/секундын хурдтайгаар
тойрдог байна.
Сугар гариг
Диаметр нь 12112 км, 5.3 г/см3 нягтралтай, дэлхийтэй харьцуулсан масс
нь 0.82, нарнаас алслагдсан дундаж зай нь 108 сая км, 243 хоногт
тэнхлэгээ тойрон эргэж 35 км/секундын хурдтайгаар 225 хоногт нарыг
тойрдог.
Ангараг гариг
Диаметр нь 6788 км, 3.94 г/см3 нягтралтай, дэлхийтэй харьцуулсан масс
нь 0.11, нарнаас алслагдсан дундаж зай нь 228 сая км, тэнхлэгээ тойрох
хугацаа нь 24 цаг, 7 минут 23 секунд, нарыг 687 хоногийн дотор 24.1
км/секундын хуртайгаар тойрдог хоёр дагуултай аж.
Бидний амьдарч буй Дэлхий
Диаметр нь 12751 км, 5.52 г/смЗ нягтралтай, масс нь 1.00, нарнаас
алслагдсан дундаж зай нь 150 сая км, тэнхлэгээ тойрох хугацаа нь 23 цаг
6 минут 4 секунд, нарыг 365.25 хоногийн дотор 29.8 км/секундын
хуртайгаар тойрдог, нэг дагуултай.
Аварга томд тооцогддог гаригууд 12-248 жилд нарыг тойрдог.
Бархасбадь гариг
Диаметр нь 143000 км, 1.34 г/см3 нягтралтай, дэлхийтэй харьцуулсан
масс нь 318.0, нарнаас алслагдсан дундаж зай нь 778 сая км, тэнхлэгээ
тойрох хугацаа нь есөн цаг 60 минут аж. Нарны аймгийн хамгийн том
энэхүү гариг нь 13.1 км/секундын хуртайгаар 12 жилд нарыг тойрдог, 16
дагуултай.
Санчир гариг
Хэмжээгээрээ Бархасбадийн дараа орох энэ гаригийн диаметр нь 121000
км, 0.70 г/см3 нягтралтай, дэлхийтэй харьцуулсан масс нь 95.20,
нарнаас алслагдсан дундаж зай нь 1427 км, тэнхлэгээ тойрох хугацаа нь
10 цаг 25 минут, нарыг 29.5 жилийн дотор 9.6 км/секундын хуртайгаар
тойрдог, 17 дагуултай аж.
Тэнгэрийн ван
Диаметр нь 47000 км, 1.55 г/ см3 нягтралтай, дэлхийтэй харьцуулсан
масс нь 14.60, нарнаас алслагдсан дундаж зай нь 2866 сая км, тэнхлэгээ
тойрох хугацаа нь 10 цаг 45 минут, нарыг 84 жилд 6.8 км/секундын
хурдтайгаар тойрдог, 15 дагуултай.
Далай ван
Диаметр нь 46529 км, 2.27 г/ см3 нягтралтай, дэлхийтэй харьцуулсан
масс нь 17.30, нарнаас алслагдсан дундаж зай нь 4492 сая км. Тэнхлэгээ
тойрох хугацааг нь 18 цаг гэдэг ч үүнийг баталгаатай баримт гэж
үздэггүй аж. Далай ван 5.3 км/секундын хуртайгаар 165 жилд нарыг нэг
удаа тойрдог, хоёр дагуултай аж.
Дэлхий ван
Диаметр нь 24000 км. Үүний нягтралыг 1.5 г/см3, дэлхийтэй харьцуулсан
массыг нь 0.01 гэдэг ч энэ нь төдийлөн баттай тоо биш. Түүний нарнаас
алслагдсан дундаж зай нь 5909 сая км, тэнхлэгээ тойрох хугацаа нь 6.4
хоног, нарыг 248 жилд 4.7 км/секундын хуртайгаар тойрдог, нэг дагуултай
аж.
No comments:
Post a Comment