51-Р БҮС
АНУ-ын
Агаарын цэргийн нисэх хүчинд харьяалагддаг маш нууц полигон тус улсын
Невад мужид оршдог. Түүнийг “Диваажингийн ранчо”, “Уотертауны хэсэг”,
“Дримленд”, “Грум нуур”, “Area 51″ буюу “51-р бүс” гэж олон янзаар
нэрлэдэг. Ийшээ зөвхөн АНУ-ын өндөр албан тушаалын цөөн хүн нэвтрэх
эрхтэй гэнэ. Сүүлийн тавь гаран жилийн турш энэ хавьд Үл танигдах
нисдэг биетүүд (ҮТНБ) олон үзэгддэг болсон тухай хүмүүс ярьдаг. 50-иад
онд энд харь гаригийнхан сүйрэлд өртсөн гэнэ. Тэдний техник ба биеийг
судалж, харь гаригийнхныг хувилдаг гэлцдэг. Мөн Америкийн астрийавтууд
саран дээр буусан тухай хуурамч зургийг энд авсан гэдэг. Харин 90-ээд
оны сүүлээр Америкийн цэргийнхэн тур баазад нууц зэвсгүүдийн шинэ
загварыг туршдаг гэж мэдээлжээ.
Энд 50-иад оны дундуур тагнуульж “U-2″ онгоцыг бүтээж, дараа нь “SR-71 Blackbird”, стелс технологийн бөмбөгдөгч “F-117″, “В-2″, “F-117″ зэргийг туршжээ. Уфолог судлаач зарим эрдэмтэн “51-р бүс”-ийн нутаг дэвсгэр дээр олон нисдэг тавгийн сэгүүд, харь гаригийн хүмүүсийн бие байдаг гэж үздэг. Баазад ойртох тусах урилгагүй зочдыг цааш явахыг хориглосон самбарууд олширдог. Суурин газраас хол энэ газрыг цэргийн харуулууд хэдэн давхар бүсэлж хамгаалдаг. Мөн тус объект тал бүрээсээ өндөр уулсаар хүрээлэгдсэн байна. Энд нисэх онгоцны том том байрууд байдаг, заримд нь цөмийн зэвсэг бүтээх судалгааны лаборатори байрладаг. Эндхийн нэрээ нууцалсан зарим ажилтны мэдэгдсэнээр цэргийн бааз дээр химийн хориотой зэвсгийн туршилт хийдэг аж. 51-р бүсийн нууцыг анх эрдэмтэн Боб Лазар дэлгэжээ. Тэр тус объектын газар доорхи байранд уфолог судлалын нууц лаборатори ажилладаг гэж мэдэгджээ.

Энд
ажиллаж байсан Скотт Рейн Америкийн телевизээр тус бааз дээр харь
гаригийнхан байгаа гэж 90-ээд оны сүүлээр мэдэгдсэн. Гэтэл Америкийн
албаны төлөөлөгчид Рейнийг ухаан солиотой гэж мэдэгдсэн ба тухайн үед
ерөнхийлөгч байсан Билл Клинтон хүртэл үүнийг үгүйсгэжээ. Харин Боб
Лазар “Ерөнхийлөгч ухаан солиотой хүний үгийг няцааж мэдэгдэл хийдэг нь
их сонин юм” гэжээ. Сүүлийн арваад жилд Невад мужид нисдэг биетүүд
олширчээ. 51-р бүсийн ажилтнуудаас гадна энгийн иргэд ч үүнийг
гэрчилдэг. 1994 онд “Ареа-51″ бүсээс холгүй оршдог Речел хотын иргэн
Оливер Мейсон тэнгэрт асар том гэрэлтсэн бөмбөлөг харжээ.
Бөмбөлөг газраас хэдэн зуун метрийн өндөрт тогтосхийснээ аажмаар унтарч эхлэв. Гэнэт баазын зүгээс бөмбөлөг дээр хүчтэй гэрэл тусгахад дахин хурц гэрэлтэж, асар их хурдтай дээш хөөрөн арилжээ. Остин хотын иргэд 1997 онд үүлгүй цэлмэг тэнгэрт гэнэт ер бусын үзэгдэл харжээ. Хэдэн нисдэг таваг асар хурдтай өмнөөс хойт зүг рүү элсэн цөл дээгүүр нисч байлаа. Мөн 1999 оны сүүлээр нутгийн хэдэн оршин суугч газраас тэнгэр рүү гэрэлтсэн хачин объект хөөрч бусад нисдэг тавгийн адил асар хурдтай алга болсон тухай мэдээлэв. 1974 онд “Скайлаб” төслийн дагуу сансрын нисэгчид газрын ганц ч зураг дээр байхгүй нэгэн объектийн зургийг санамсаргүй авсан нь “51-р бүс” байсан. Уг нь тэдэнд тэр” хавийн зургийг авахгүй байх заавар өгдөг байж.
Гэтэл тэд хэний ч харах ёсгүй юмыг харчихжээ. Иймээс бүх зургийг хураан авсан төдийгүй “Тэнд “U-2 онгоцны туршилтаас ч өөр олон юм болдог” гэж ам алдсан албан тушаалтнаа ажлаас халсан байна. ТТГ-ын томчууд ч энэ тухай мэддэггүй байсан нь бөөн дуулиан дэгдээжээ. Зөвхөн долоон жилийн өмнө л америкчууд ийм бүс байдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн, гэхдээ бүр 30 жилийн өмнөх зургийг олон нийтэд үзүүлжээ. Цэргийн нууц баазын тухай зарим сонирхолтой мэдээлэл олны хүртэл болсон ч нууц нь бүрэн тайлагдаагүй. Ийм бүс байдаг гэж хэлж болохооргүй тэгж их нууцалсан, нийгэмд аюул хор хүргэж мэдэх ямар зүйл тэнд байдаг юм бол?

No comments:
Post a Comment