Monday, August 19, 2013

13 болор гавал

Огторгуйн хэмжээ

  Сансар огторгуй

Одон орон судлал бол шинжлэх ухааны хамгийн эртний салбаруудын нэг юм. Ертөнц бол зах хязгааргүй гэж хэлж болохуйц асар том лаборатор юм. Одон орончид сонирхож буй од эрхэс бүрээ судалж чаддаггүй бөгөөд учир нь бид Нарны аймгаас гадна оршиж буй од гаригт хараахан хүрэх боломжгүй юм. Тиймээс бид тэднийг судлахын тулд илгээж буй мэдээллийн багц буюу тэдний гэрлийг ашигладаг.
Одон орны судалгаанд бүдэгхэн сансрын биетийг судлахын тулд аварга том дуран авай хэрэглэнэ. Од гаригийн судалгаанд бидний хоорондын зайнаас гадна манай дэлхийн агаарын бүрхүүл саад болдог байна. Дэлхийн агаарын бүрхүүл биднийг Нарны хортой туяа болон солироос хамгаалж байдаг. Үүний хажуугаар огторгуйн биетүүдээс ирдэг гэрлийг хөргөж өгдөг байна.


Агаар мандлын энэхүү нөлөөнөөс гарах хамгийн сайн арга бол агаар мандлын дээр гарах явдал юм. 1990 онд Хуббле Сансрын дуран авайг тойрог замд оруулснаар үүнийг хэрэгжүүлсэн юм. Хуббле нь 2.4 м диаметр (голчтой) бүхий тольтой хэдий ч 10 м диаметр бүхий тольтой дэлхийн том дуран авайнаас илүү сайн татдаг. Ийм ч учраас урьд өмнө нь олж үзээгүй маш олон дүрс илгээж байгаа билээ. Хубблейн тусламжтайгаар од гариг хэрхэн бий болдог, бусад гаригуудад дагуул байдаг уу, Огторгуй ертөнцийн хэмжээ хэр том бэ гэх мэт олон асуултын хариуг олж авч байна.


Оддын үйлдвэр
Бидний сансар гэж нэрлэдэг зүйл маань үнэндээ ямар нэг “хоосон зай” биш юм. Оддын хооронд их бага хэмжээний хий, тоосонцортой байдаг. Эдгээр хий, тоосонцрын маш нягт оршин байдаг хэсгийг “мананцар” гэж нэрлэдэг. Энэ нь нэг ёсны хий, тоосноос тогтсон үүл юм. Мананцрын хамгийн сайн жишээ гэвэл Анчны ордны одод дунд оршдог, энгийн нүдээр ч харж болох Орионы мананцар юм. 1993 онд Хуббле-ийг энэ мананцрын зүг чиглүүлсэн бөгөөд анх харахад тод биетүүдээр дүүрэн харагдаж байв. Дараа нь эдгээр биет бол шинээр “төрсөн” одод болохыг тогтоосон байна. Хамгийн сонирхолтой нь эдгээр оддын зарим нь хий, тоосноос тогтсон нэгэн орбитал хавтгайд байжээ. Эдгээр хавтгай нь 1755 онд одон оронч Иммануэль Кантын дэвшүүлсэн таамаглалыг баталсан юм.


Энэ таамаглалаас үзэхэд эргэлдэж буй тоос, хий нь төвдөө бөөгнөрснөөр од бий болдог байна. Үлдсэн бодис нь одыг тойрон эргэлдэж байдаг. Хэсэг хугацааны дараа бөөгнөрч гариг үүснэ. Энэхүү одод дөнгөж бий болсон тул гаригийн систем хараахан тогтоогүй боловч ихэнх нь өөрийн гариг, дагуулаа яваандаа үүсгэх ажээ. Бид оддын энэ үйлдвэрлэлийг ажиглан манай Нарны аймаг хэрхэн үүссэн талаар мэдэж авч болно. Нар ч гэсэн нэг од юм. Манай нарны аймаг Тэнгэрийн заадас галактикт оршдог. Лагүүн болон Бүргэдийн мананцар нь ч бас оддын үүслийн талаар мэдэж авах өөр нэг сонирхолтой жишээ юм.

Огторгуйн зах хязгаар
Хуббле бидний өмнө нь харж байгаагүй холыг олж үздэг дуран авай юм. Энэ зурагт тус бүрдээ хэдэн тэрбум одтой огторгуйн хэдэн зуун галактик харагдаж байна. Эдгээр галактикууд нь биднээс хэдэн тэрбум гэрлийн жилийн зайтай оршдог.

51-Р БҮС МАШ НУУЦ

Үлэг гүрвэлүүдийг харийнхан бүтээсэн

Харийнхан хүн төрлөхтөний өлгий нутаг болох дэлхийг үүсэх цагаас нь судалж анхаарал тавьж үргэлж бидэнтэй зэрэгцэн амьдарсаар иржээ.Тэд дэлхийд амьдрал бий болгохын тулд өөрсдийн DNA-г хүний генд суулгаж оюун ухаант хүмүүсийг бүтээж дэлхий дээр амьдралын их үндэсийг тавьсан бүтээгчид юм.Гэхдээ хүн төрлөхтөн тэдний анхны бүтээл байгаагүй бөгөөд тэд оюун ухаант хүн бүтээхээс өмнө дэлхий дээр өөрсдийн туршилтын амьтад болох үлэг гүрвэлүүдийг төрөл төрлөөр нь бүтээн дэлхий дээр тавьж өөрсдийн туршилтаа явуулжээ.Тэд эхэлж далайг амьдралтай болгож  загас жараахай халим матар зэрэг олон мянган төрлийн усны амьтадыг бүтээж далайг амьдралтай болгосон байна.Дараа нь тэд эх газрыг амьдралтай болгохын тулд эрэгчин эмэгчин үлэг гүрвэлүүдийг эх дэлхийд тавьж тэднийг алсаас судалсаар байв.Тэдний бүтээсэн амьтад дэлхийгээр тарж улам олон болсоор байв.Харийнхан аймшигийн төрхтэй олон зуун үлэг гүрвэлүүдийг мөн бүтээжээ.
Тэд нэгнийгээ агнаж махаар нь үр зулзагаа тэжээн амьдардаг бол үлдсэн хэсэг нь өвсөн тэжээлтэй үлэг гүрвэлүүд бөгөөд тэдэнд махчин үлэг гүрвэлүүд шиг нэгнийгээ агнаж идэх зан чанар байсангүй.Харийнхан судалсаар л байлаа.Олон зуун сая жил өнгөрөхөд бүх зүйл хэвийн л байв харин тэд дэлхийн экологийн байдалд асар их өөрчлөлт орсоныг анзааран дэлхийд анхаарлаа хандуулж тэд дэлхийгээс ямар ч шинэ дэвшилийг олж хараагүй байна.Тэдний бүтээсэн амьтад нь үржиж улам олон болхоос өөр ямар ч нөлөөгүй байлаа.Харийнхан энэ бүхнийг зогсоохоор болж тэд өөрсдийн бүтээсэн амьтадаа устгаж үүний оронд дэлхий дээр шинэ туршилтаа явуулхаар болж хүн төрлөхтөнийг үлэг гүрвэлүүдийн оронд дэлхийд амьдруулахаар болов.Тэд үлэг гүрвэлүүдийг мөхөөхийн тулд асар том галав юүлүүлж сүүлт оддыг дэлхий рүү илгээв.Аймшигтай том сүүрэл бий болж эх газарт байсан бүх үлэг гүрвэлүүд устаж үгүй болов.Ингээд үлэг гүрвэлийн дэлхий дээрхи олон зуун сая жилийн ноёрхол мөхсөн байна.

Нарны аймаг

Picture
Бид эх дэлхий, хүн бүхнийг өдөр тутам илч дулаанаар ивээж байдаг алтан нараа хэрхэн мэддэг билээ.

Энэ асуултад хэн хүнгүй л “Мэдэлгүй яах вэ. Алтан шар нараа мэдэхгүй хэн байхав. Нар чинь маш халуун од шүү дээ. Наранд хэн ч хүрч үл чадна. Дэлхийгээс маш олон зуун сая километрт алслагдсан байдаг” гэж хариулах биз. Үнэн хэрэгтээ үүнээс өөрөөр шар од хэмээгддэг нарны тухай төдийлөн хэлж мэдэхгүй. Тэгвэл нарны аймгаар хамтдаа аялцгаая.

Нар манай дэлхийд хамгийн ойрхон орших од. Диаметр нь 1.392 мянган километр. Дэлхийгээс 109 дахин том юм. Нарны найрлаганд 70 хувийн устөрөгч, 29 хувийн гелий, үлдсэн нэг хувийг бусад бодис агуулдаг. Температур нь төвдөө целсийн 35000 хэм, гадаргадаа 6000 хэм байдаг аж.

Нарны массын ихэнх хэсгийг устөрөгч эзэлж байдаг тул нарнаас гарах энерги нь дуусашгүй юм. Нарны гүнд тасралтгүй явагдах устөрөгчийн атомууд гелийд шилжих халуун цөмийн урвалын дүнд асар их энерги ялгаран гарч байдаг байна.

Нарны аймагт сүүлт од багтдаг уу
Нарны аймгийн бүрэлдэхүүнд төв эрхэс болох нар, түүнийг тойрон эргэгч есөн гариг, тэдгээрийн дагуулууд, жижиг гаригууд олон тооны солир, сүүлт одод багтдаг байна. Буд, Сугар, Ангараг гариг нь ерөнхий шинж байдлаараа дэлхийтэй төстэй. Харин Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван, Далай ван нь аварга том гаригт тооцогддог байна. Жишээлбэл, Бархасбадь нь дэлхийгээс 12 дахин том аж.

Нарны аймаг ямар харьцаан дээр тогтдог вэ
Бүх гариг нарыг тойрон нэг чиглэлд эргэхийн зэрэгцээ Сугар, Тэнгэрийн ван хоёроос бусад нь мөн тэр чиглэлд тэнхлэгээ эргэдэг аж. Эдгээр гаригуудын нарыг тойрох зам нь бараг л нэг хавтгай дээр оршдог байна. Нарны аймаг нь гаригуудын төвөөс зугтах, нарны татах хүч хоёрын тэнцвэрт харьцааны үндсэн дээр тогтдог байна.

Дэлхийтэй төстэй гаригуудын тодорхойлолт
Дээр дурьдсан дэлхийтэй төстэй хэмээгдсэн Буд, Сугар, Ангараг гаригийн тодорхойлолтуудыг сонирхоцгооё.

Буд гариг

Диаметр нь 4854 км, 5.1 г/см3 нягтралтай, дэлхийтэй харьцуулсан масс нь 0.05, нарнаас алслагдсан зай нь 58 сая км, тэнхлэгээ тойрох хугацаа нь 59 хоног, нарыг 88 хоногийн дотор 47.5 км/секундын хурдтайгаар тойрдог байна.

Сугар гариг
Диаметр нь 12112 км, 5.3 г/см3 нягтралтай, дэлхийтэй харьцуулсан масс нь 0.82, нарнаас алслагдсан дундаж зай нь 108 сая км, 243 хоногт тэнхлэгээ тойрон эргэж 35 км/секундын хурдтайгаар 225 хоногт нарыг тойрдог.

Ангараг гариг
Диаметр нь 6788 км, 3.94 г/см3 нягтралтай, дэлхийтэй харьцуулсан масс нь 0.11, нарнаас алслагдсан дундаж зай нь 228 сая км, тэнхлэгээ тойрох хугацаа нь 24 цаг, 7 минут 23 секунд, нарыг 687 хоногийн дотор 24.1 км/секундын хуртайгаар тойрдог хоёр дагуултай аж.

Бидний амьдарч буй Дэлхий
Диаметр нь 12751 км, 5.52 г/смЗ нягтралтай, масс нь 1.00, нарнаас алслагдсан дундаж зай нь 150 сая км, тэнхлэгээ тойрох хугацаа нь 23 цаг 6 минут 4 секунд, нарыг 365.25 хоногийн дотор 29.8 км/секундын хуртайгаар тойрдог, нэг дагуултай.

Аварга томд тооцогддог гаригууд 12-248 жилд нарыг тойрдог.

Бархасбадь гариг
Диаметр нь 143000 км, 1.34 г/см3 нягтралтай, дэлхийтэй харьцуулсан масс нь 318.0, нарнаас алслагдсан дундаж зай нь 778 сая км, тэнхлэгээ тойрох хугацаа нь есөн цаг 60 минут аж. Нарны аймгийн хамгийн том энэхүү гариг нь 13.1 км/секундын хуртайгаар 12 жилд нарыг тойрдог, 16 дагуултай.

Санчир гариг

Хэмжээгээрээ Бархасбадийн дараа орох энэ гаригийн диаметр нь 121000 км, 0.70 г/см3 нягтралтай, дэлхийтэй харьцуулсан масс нь 95.20, нарнаас алслагдсан дундаж зай нь 1427 км, тэнхлэгээ тойрох хугацаа нь 10 цаг 25 минут, нарыг 29.5 жилийн дотор 9.6 км/секундын хуртайгаар тойрдог, 17 дагуултай аж.

Тэнгэрийн ван

Диаметр нь 47000 км, 1.55 г/ см3 нягтралтай, дэлхийтэй харьцуулсан масс нь 14.60, нарнаас алслагдсан дундаж зай нь 2866 сая км, тэнхлэгээ тойрох хугацаа нь 10 цаг 45 минут, нарыг 84 жилд 6.8 км/секундын хурдтайгаар тойрдог, 15 дагуултай.

Далай ван
Диаметр нь 46529 км, 2.27 г/ см3 нягтралтай, дэлхийтэй харьцуулсан масс нь 17.30, нарнаас алслагдсан дундаж зай нь 4492 сая км. Тэнхлэгээ тойрох хугацааг нь 18 цаг гэдэг ч үүнийг баталгаатай баримт гэж үздэггүй аж. Далай ван 5.3 км/секундын хуртайгаар 165 жилд нарыг нэг удаа тойрдог, хоёр дагуултай аж.

Дэлхий ван
Диаметр нь 24000 км. Үүний нягтралыг 1.5 г/см3, дэлхийтэй харьцуулсан массыг нь 0.01 гэдэг ч энэ нь төдийлөн баттай тоо биш. Түүний нарнаас алслагдсан дундаж зай нь 5909 сая км, тэнхлэгээ тойрох хугацаа нь 6.4 хоног, нарыг 248 жилд 4.7 км/секундын хуртайгаар тойрдог, нэг дагуултай аж.

Асар том солир дэлхийтэй зөрнө

 
Одон орон судлалын эрдэмтэд саяхан 1998 QE2 нэртэй 1,7 км урттай аврага том солирыг илрүүлсэн билээ.Тэгвэл уг солир маргааш эх дэлхийтэй тун ойрхон зайнд зөрж өнгөрөх бөгөөд манай дэлхийд ямар нэгэн аюул учруулахгүй юм байна.Мөн энэ сарын 21нд ондоо жижиг хэмжээний солириуд болох 2013 KTI , 2013 KSI нэртэй солириуд зөрж өнгөрсөн.
1998 QE2 нэртэй солир маань сүүлийн зуун жилд харагдаагүй аврага солир бөгөөд эрт цагт Үлэг гүрвэлүүдийг мөхөлд хүргэсэн солирын хэмжээтэй ойролцоо юм.Уг солирын хэмжээтэй тэнцэх солир 2119 он хүртэл дахин харагдахгүй гэж эрдэмтэд үзэж байгаа ч саяхан орос улсад унасан солирыг бид мартаж болохгүй учир нь радар телескоп дуранд үл харагдах жижиг хэмжээний солирыг урьдчилж мэдэх боломжгүй байдаг.

7 хоногийн шилдэг бичлэг-Тойрог дүрс бүтээгчид

Picture
7 хоногийн шилдэг бичлэг цувралаар энэ удаа бид Англи улсын Уилтшир Эйвбери гэдэг газарт харагдсан тойрог дүрс бүтээгч ҮМНБ-ийн бичлэгийг оруулж байна.Уилтшир Эйвбери нь дэлхийд харь гаригийнханы бүтээсэн тойрог дүрс их байдгаараа алдартай газар.Учир нь Уилтшир Эйвбери нь газар тариалангийн аж ахуй олон байдаг учир эргэн тойронд нь байдаг том хэмжээний тариан талбайд учир битүүлэг , нууцлаг янз бүрийн дүрс үүсдэг байна.

Та бүхэнд үзүүлж буй доорхи бичлэг нь Уилтшир Эйвберийн ойролцоо газарт шөнө дунд тойрог дүрс бүтээгч харийнхан гарч ирэн өөрсдийн "дуртай" ажилаа хийж байх үед нь санамсаргүй дүрс бичлэгт буулгаж авсан бичлэг юм.Тойрог дүрстэй холбоотой маргаан эрдэмтэдийн дунд он удаан жил өрнөж байгаа бөгөөд үүнийг бодит зүйл гэдэг дээр хүлээн зөвшөөрдөг хүмүүс харь гаригийнхан хүмүүст далд утга бүхий захиа илгээж байна гэж үздэг.

Picture
Харин нөгөө тал нь үүнийг тайлбарлахдаа хэсэг бүлэг сайн дурын хүмүүс хүмүүсийг төөрөлдүүлэхийн тулд ийм зүйл хийдэг гэж үздэг боловч тэдэнд баталгаа олдоггүй арай гэж олсон нь жинхэнэ тойрог дүрсний 10 хувьд ч хүрч чадахгүй хийцийн хувьд болхи тэгш хэмд огтлолцож чаддаггүй байна.Харин тэдгээр гайхалтай тойрог дүрсийг өндөр хөгжилтэй ондоо гаригийн хүмүүс хийж байдаг гэдгийг батласан бичлэгийг үзнэ үү.